Wednesday, November 2, 2016

Chingis Khan

Чингис хаан


Чингис
ᠴᠢᠩᠭᠢᠰ
Их Монгол улсыг үндэслэгч их эзэн хаан
YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg
Хаанчлал 1189–1227
Хаан суусан Цэнхэрийн голын Хар зүрхний Хөх нуур гэдэг газар, 1189 онд Алтан, Сачи Бэхи, Даридай авга нар зөвлөлдөж хаан ширээнд суулгав.
Бүтэн нэр Чингис хаан, Тэмүүжин
Монгол бичиг: Cinggis qagan.svg
Төрсөн огноо ~1162
Төрсөн газар Өнөөгийн Монгол улс, Дадал сум
Өнгөрсөн огноо 1227
Өнгөрсөн газар Их Монгол улс
Оршуулсан Бурхан Халдун
Удаах Өгэдэй хаан
Их хатан Бөртэ үжин
Хатан Есүй
Есүгэн
Хулан
Хүүхэд Зүчи
Цагадай
Өгэдэй
Тулуй
Эцэг Есүхэй
Эх Өэлүн
Улс Их Монгол улс
Ургийн овог Боржигин
Их эзэн богд Чингис хаан  (~1162 - 1227 оны 8 сарын 18) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан монголын их хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.
Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.
Чингис хаан Тангудыг эзлэсний дараа, 1227 онд Алтан улсын хилийн ойролцоох Лю Пан уулнаа мөнхөржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл илрээгүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, Зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаa болгосон ажээ.

Уг гарал

Бөртэ чино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал байгаа юм.
Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байсан.
Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү байжээ.

Идэр нас

Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоонд түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар, Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Түүний төрсөн дүү нар нь Зочи Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.
Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.

Tuesday, November 1, 2016

Burj Khalifa

Бурж Халифа


Бурж Халифа
Бурж Халифа
Үндсэн мэдээлэл
Газар нутаг:ДубайFlag of the United Arab Emirates.svg Эмирт Араб
Барьсан хугацаа:2004–2010[1]
Нээлт:2010 оны нэгдүгээр сарын 4
Статус:Барьж дууссан
Архитектор:Скидморе, Овингс анд Меррилл архитектурын товчооны архитектор Адриан Смит
Ашиглалт/хууль эрхзүй
Ашиглалт:Орон сууц, зочид буудал, албаны өрөө
Эзэмшигч:Эмаар Пропертиес
Техникийн мэдээлэл
Өндөр:828 м
Дээд үзүүр хүртэлx өндөр:829,8[1] м
Хамгийн дээд давхар:638 м цахилгаан шатаар хүрч болох хамгийн дээд давхар;[2] CTBUH-нөхцөлөөр:[1] 584,5 м
Зэрэг (өндөр):1-р байр (дэлхийд)
Давхар:ашиглаx боломжтой: 163[1]Нийт: 189[2]
Цахилгаан шат:57
Нэг давхрын талбай:517.240 м²
Барилгын материал:Хийц: Ган-бетон, ган
Гадна хийц: хөнгөнцагааншилэн
Барилгын өртөг:~ 1 тэрбум евро
(1,5 тэрбум Америк-$)[3]
Файл:Burj Dubai Evolution.ogv
Бурж Халифа түүх
Бурж Халифа (араб. برج خليفة «Хали́фа») нь Дубай хотод орших тэнгэр баганадсан байшин юм. Дубайд байрладаг энэхүү цамхгийн анхны нэр нь Бурж Дубай байжээ. Арабын Нэгдсэн Эмиратын ерөнхийлөгч Шейх Халифа ибн Заид ан-Нахайянуудзориулан Бурж халифа хэмээн нэрийдсэн байна. Бурж Халифа бол Дубай хотын төдийгүй дэлхийн хамгийн өндар барилга юм. Энэ барилгын гаднах хэлбэр дүрсийг харахад 828 тетрийн урттай сталагмитийг санагдуулам. Барилга нийтдээ 163 давхар, 9 дээд зэрэглэлийн зочид буудалтай юм. Нийт өртөг нь 1,5 тэрбум доллар.

Барилгын ерөнхий мэдээлэл

Бурж-Халиф нийт 828 метр өндөртэй, дэлхийд хамгийн өндөр барилга бөгөөд, түүнтэй харьцуулахад дэлхийд хоёрдугаарт орох Шанхай цамхаг нь дөнгөж 632 метр болно. Уг барилга нь Эйфелийн цамхагаас 3 дахин өндөр юм.
Энэхүү барилгыг гаднаасаа гоё харагддаг гэж хэлж байгаа хүн дотор нь орж үзээгүй л гэсэн үг. Тэнгэр баганадсан уг барилгын 452 метр хүртэл хүн гарч болно, нийт 164 давхар бөгөөд нэг нь газар доорх давхар юм. Уг барилга нийт 54 цахилгаан шаттай бөгөөд секундэд 10 метр хурдлах чадалтай (Дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат). Мөн энэ барилга нь 2957 машины зогсоолтой ба 304 зочид буудал, 904 орон сууц байрладаг ажээ. Барилгын жуулчдад зориулсан хэсгийн загвар хийцүүд нь маш гоё. Мөн 123, 124-р давхруудын саруулхан том талбай нь хот харахад тухтай (хот харах талбайн өндөр 505 метр). Хотыг харах талбайн ихэнх нь шилэн фассадтай. Жуулчдад зориулж электрон телескоп байрлуулж өгсөн байдаг. Хотыг дээрээс нь хичнээн ч удаа харсан болно, харин орох тасалбараа эртхэн худалдаж авах хэрэгтэй. Мөн эндээс Дубайн хуучин хэсэг, усан онгоцны буудал, Дубай-крик, нисэх онгоцны буудал, Шарж зэргийг харж болно. Зарим цонхны дунд хотыг харахад зориулж бага зэргийн завсар гаргаж өгсөн байдаг.
Тэнгэр баганадсан энэ барилгын зураг төслийг АНУ-ын Скидморе, Овингс, Меррилл компаниуд гаргасан бөгөөд Өмнөд Солонгосын Самсунг Инженеринг компани барилгыг барьжээ. Бурж Халифаг өөрийн гэсэн ногоон орчин, гудамж, парктай "хотын доторх хот" байхаар төлөвлөж байжээ. Цамхгийн нийт өртөг ойролцоогоор 1,5 тэрбум доллар. Ерөнхий архитектураар нь цамхаг барих туршлагатай, Америкийн алдарт уран барилгач Эдриан Смит ажилласан юм. Бурж Халифа бол Дубайн ажил хэргийн төвийн нэгэн шинэ түлхүүр объект юм. Цамхгийн дотор буудал, орон сууц, оффис, худалдааны төвүүд бийэ. Төсөл ёсоор доод 37 давхарт буудал, харин 48-108 дугаар давхарт 700 тансаг сууц байхаар төлөвлөгджээ. Ихэнх талбайг оффисын зориулалтаар хийсэн аж. Гурван талт одыг санагдуулам суурийг Чикагогийн инженерүүд гаргаж ирсэн байна.
Энэ том барилгыг барихад маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа орсон нь тодорхой. Тодорхой хэлбэл, 6 жилийн туршид 22 сая хүн энд ажилласан. Зарим ид ажлын үед барилга дээр 12000 гаруй хүн зэрэг ажиллаж байжээ. Барилгыг барих ажил 2004 оны 9 сарын 21-нд эхлэсэн бөгөөд долоо хоногт 1—2 давхар барих хурдтайгаар явагдаж байжээ. Мөн Бурж Халифад зориулж +50 хэмийн халууныг тэсч чадах бетоныг боловсруулсан байна. Бетон хийцийн ажлыг ихэвчлэн шөнө маш том мөсөн байгууламж босгон хийдэг байж .160 давхар хүртэл бетоны ажил хийгдсэний дараа, 180 метр урт металл хийцийг угсрах ажил үргэлжилжээ. Байшингийн галын аюулгүй байдлын систем 32 минутын дотор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжтой ба энэ барилга нь өөрийгөө эрчим хүчээр хангах чадвартай.
Дубай хот нь маш халууун цаг агаартай, зундаа дунджаар +41-50 хэм байдаг болохоор энэ халуныг тэсч чадах ёстой. Бурж Халифад тусгайлан зориулж олон зүйлийг хийж өгсөн. Жишээлбэл: Cалхины хүчээр ажилладаг 61 метр турбинтэй, мөн барилгын хананд байрлуулж өгсөн 15000 метр талбай бүхий нарны зайтай, энэ нь өрөөнд хэт халуун орж ирэхээс сэргийлдэг. Барилга нарнаас хамгаалсан гэрэл ойлгогч тусгай нарны хаалттайн дээр энэ нь өрөө тасалгааг хэт халуунаас сэргийлдэг бөгөөд энэ асуудлыг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 300 гаруй мэргэжилтэн шийдэж өгчээ. Мөн барилгын гадна талыг цаг агаарт тэсвэртэй материалаар хийжээ.
Энэхүү барилгын байнгын төгс харагдах 26000 шилэн хавтанг цэвэрлэх ажлыг тус бүр 13 тонн жинтэй 12 цэвэрлэх машин, 36 цэвэрлэгээний ажилчдын тусламжтайгаар гүйцэтгэдэг ажээ.
2006 оны гуравдугаар сард харгалзагч нарын хатуу ширүүн байдал барилгын талбай дээрх эвдэрч сүйтгэх үймээн болжээ. 2500 гаруй ядарч сульдсан ажилчдыг, ээлжийн дараа ажилчдын унаанд суух гэхэд хоргоосны улмаас харгалзагчдыг зодон, барилгын штаб, контор аппарат хэрэгслийг эвдэн сүйтгэж, машинуудыг шатааж, сейфийг ухжээ. Маргааш өглөө нь ажил олгогч компани цалин, ажлын нөхцөлийг сайжруулах хүртэл ажилд гарахаас татгалзжээ. Үүнд онгоцны буудлын өргөтгөлийн барилгачид мөн нэгджээ.
Бурж Халифаг нээх өдөр хүртэл барилгын өндөр нууц хэвээр байв. Инженерүүдийн хэлснээр, барилга баригдах явцад хэд хэдэн удаа төлөвлөж байснаас илүү өндөр болох тухай яригдаж байжээ. Барилгыг барихад техникийн асуудал биш хөрөнгө мөнгөний асуудал саад болж байсан юм. Учир нь уг барилгын хувьд ихэнх өрөө тасалгаанууд нь орон сууцны зориулалттай бөгөөд барилгын нийт талбайн хэмжээ 557500 хавтгай дөрвөлжин метр. Иймээс Бурж Халифагийн дотор зайг багасгаснаар барилга өндөр хийцтэй болжээ. Тус улсын хэвлэлд энэ тэнгэр баганадсан барилгыг "Бахархлын цамхаг" хэмээн нэрлэдэг болжээ.

Зургийн цомог

Black hole

Хар нүх



Тэнгэрийн заадасын дэвсгэр дээр хар нүх хэрхэн харагдахыг үзүүлсэн дүрслэл. Дүрсэлж буй хар нүхийн масс нь 10 Нарнымасстай тэнцэх ба ажиглагчаас алслагдсан зай нь 600 км.[1]

Хар нүхийн таталцлын орны нөлөөгөөр орон зай муруйж байгаа нь алсын ажиглагчийн хувьд мэшил шил лугаа адил үзэгдэнэ
Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Хар нүхийг тойроод эргэн гарах боломжгүй үзэгдлийн хаяа гэдэг математикт тодорхойлсон гадаргуу байдаг. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрийдсэн болно. Өөрөөр хэлбэл, тухайн хаяанд хүрсэн бүх гэрлийг сорж юу ч ойлгуулдаггүй ба яг л термодинамикийн төгс хар биет шиг байдаг. Огторгуйн квант орны онолоор үзэгдлийн хаяанаас тодорхой хязгаартай температур бүхий хар биет шиг цацраг туяа ялгардаг. Тухайн температур нь хар нүхний температуртай урвуу хамааралтай байдаг нь оддын бөөгнөрөл бүхий хар нүхийг энэ цацраг туяагаар ажиглахад төвөгтэй болгодог. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч түүнийг үзэгдлийн хаяаныхаа гадна талаарх бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаа байдлаар нь ажиглан илрүүлж болно. Жишээлбэл, хар нүхэнд татагдан орж байгаа хий, тоосонцрыг ажиглах боломжтой. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч (турбулент хөдөлгөөн), өндөр температур хүртэл халан, их хэмжээний цацраг ялгаруулна. [2][3] Ийм ажиглалтын үр дүнд манай ертөнцөд хар нүх бодитой оршин байна гэдгийг шинжлэх ухааны үндэстэй нотолсон билээ. [4]
Гэрлийг өөрөөсөө холдуулахгүй барьж байх хүчирхэг татах хүчин бүхий биет байж болох тухай дүгнэлтийг 1783 онд анх Английн одон орон сонирхогч Жон Мичелл хийж байжээ. [5] 1795 онд Францын физикч Пьер Симон Лаплас тооцооныхоо үр дүнд тулгуурлан мөн адил дүгнэлт хийж байв. [6][7]
Хар нүхийн тухай орчин цагийн ойлголт харьцангуйн ерөнхий онолд суурилдаг. Физикийн энэхүү тулгуур онолын дагуу их хэмжээний масс маш бага орон зайд төвлөрсөн нөхцөлд орон зайн гажилт үүсдэг тул матери ба гэрэл, цацаргалт орон зайн тэр хэсгээс зугтаж гарах боломжгүй болдог. Харьцангуйн ерөнхий онолын хүрээнд хар нүхийг төвдөө цэгэн сингуляр чанартай, захдаа үйл явдлын хязгаартай орон зай маягаар дүрсэлдэг бол квант механикийн үйлчлэлийг тооцож үзвэл энэ дүрслэлд өөрчлөлт оруулах шаардлагатай болно.
Энэ сэдвээрх зарим судалгаанаас хар нүх нь татагдсан бодисыг эцэс төгсгөлгүй өөртөө агуулсаар байдаг биш харин Хокингийн цацаргалт хэмээх үзэгдлийн явцад дулааны энерги хэлбэрээр аажмаар цацаргадаг бөгөөд нас нь ч хязгаартай байдаг гэсэн дүгнэлт хийгддэг байна. [8][9][10] Гэвч квант таталцлын онолыг оролцуулсан хар нүхний бүрэн зөв загвар одоогоор эцэслэн боловсрогдоогүй байна.

About of Mountain Everest

Жомолунгма



Баруун хойд зүгийн уулнаас харагдах "дэлхийн зулай" хэмээн алдаршсан Жомолунгма оргил
Жомолунгма  Эверест (англ. Everest), Сагармата (балб. सगरमाथा) (8848 м) - дэлхийн хамгийн өндөр уулыноргил.

Газар зүй

Хималайн Махалангур Химал нурууны Күмбу Гимал хэсэгт байрлана. Урд оргил (8760 м) нь Балба болон Төвөдийн өөртөө засах орны (Хятад) хилд байрладаг бол Хойд (гол) оргил (8848 м) нь Хятадын нутагт байрлана. Эверест гурван талт пирамид хэлбэртэйгээс урд энгэр нь цавчим огцомдуу.
Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 8,848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул юм. N 27°59'20.62" ба E 86°55'28.27" гэсэн солбицолд Балба болон Төвд хоорондын хил дээр оршдог.

Нэрс

Жомолунгма гэдэг Төвд хэлний галигчлал нэр нь Монголчилбол Оройн дээд (Гэгээн) эх гэсэн утгатай үг юм. Харин Англи хэлэнд 1865 оноос Английн байр зүйч Жорж Эверестийн алдраар нэрлэх болж, энэ нь хамгийн түгээмэл тархсан нэршил болсон юм. Балба хэлний Сагармата гэдэг нь Монголоор тэнгэрийн дагина гэсэн утгатай.